background building



ТҮҮХЭН ЗАМНАЛ

  1. МЧҮЭХ-ы сургалтын төв

  2. АБУКА сургалтын төв

  3. АБУКА МСҮТ

  4. БАРИЛГЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ, АБУКА МСҮТ /бакалавр, техникийн болон мэргэжлийн боловсролын шаталсан сургалт/

  5. “АБУКА” ХХК-ий БАРИЛГА,ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ /бакалавр, техникийн болон мэргэжлийн боловсролын шаталсан сургалт

  6. Монгол Улсад 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжих эхэн үе 1993 онд Монголын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн Үндэсний Холбооны дэргэд үсчин, гоо сайхны мэргэжлээр 30-45 хоногийн түр сургалт явуулах сургалтын төв байгуулагдан 4 багш, ажилтан, суралсагчидтайгаар анхны хичээлийн жилээ эхэлж, сургалтын төвийн захрилаар Б.Алтанцэцэг багшаар томилжээ. Тухайн үед улс орон социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилалын зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе явагдаж Улс ардын аж ахуйн салбарууд хаямралд орж өмнөх нийгмийн үед барьж байгуулагдсан үйлдвэр аж ахуйн газрууд үүдээ барьж олон зуун мянган хүмүүс ажилгүй болж ард түмний амьдрал хүнд байсан үед уг сургалтын төв байгуулагдаж байсан нь нийгэмд чухал ач холбогдлоо өгсөн юм. Тус төв нь ажил мэргэжил% орлогогүй, болсон амьдралын түвшин доогуур залуучуудыг зах зээлийн нийгэмд амьдрах ухаанд сургах зорилт тавин Нийслэлийн захирагчдын ажлын алба Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол соёл, шинжлэх ухааны Улсын хяналтын албаны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

  7. 1998 онд МЧҮЭХ-ны сургалтын төвийг АБУКА сургалтын төв болгон Модны хоёр буюу хуучнаар Барилгын 1 дүгээр техник мэргэжлийн сургуулийн дадлагын байрыг түрээслэн бие даасан үйл ажиллагаа явуулж 1993-2004 онд 5200 хүнд үсчний 3500 хүнд гоо заслын мэргэжил олгож ажлын байртай болгосон байна. Тус сургалтын төвийг төгсөгчид Алтан хайч улсын уралдаанд жил бүр амжилттай оролцож эрэгтэй үс засалтаар Д.Батхүрэл мөнгөн медаль, эмэгтэй үс засалтаар П.Алтангэрэл хүрэл медал, гоо сайхны төрөлд Л.Ичингоров хүрэл медаль хүртэж багш Рагчаадорж / 1993-2004 хүртлэх сургуулийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага багш ажиллагчид суралцагч төгсөгдийн тоо, сургалтын үйл ажиллагаа, түүхэн зураг Рагчаадорж / БСШУ-ны сайдын 2004 оны тоот тушаалаар тус сургалтын төвийг суурь болосврол эзэмшсэн хүмүүсийг элчүүлж 2.5 жил суралцуулан бүрэн дунд боловсролтой мэргэжлийн зэрэгтэй ажилчин бэлтгэх АБУКА Мэрэгжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчилж 2005-2006 оны хичээлийн жилээс үсчин, гоо сайхан, тогооч, нарийн боовчин мэргэжлээр 120 суралцагч, 20 гаруй багш ажилтантай сургалт хүмүүжлийн ажилаа явуулж эхлэжээ.

  8. 2004 онд иргэн Ганхуяг БСШУ-ны сайдын тоот тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн нутагт Монгол-Германы сургалтын төв байгуулж подвольд мэргэжлээр багш ажилтан, суралцагчидтайн үйл ажиллагаагаа эхэлж 2006 онд сайтын тоот тушаалаар Барилгын технологийн коллеж болгон өргөжүүлж хуучнаар авто сургуулийн байр байсан 3 давхар байрыг авч Барилгын мэргэжлээр ажилчин техникч, инженер бэлтгэх шаталсан сургалттай сургууль болгожээ.

  9. 2006 онд тус төвийн удирдлага зохион байгуулалт бүтэцэд өөрчлөлт орж үүсгэн байгуулагчийн эрх Б.Мөнхзулд шилжин сургуулийн эрхлэх ажлын цар хүрээ өргөжин тэлж шинээр мэргэжлээр анхан шатны болон түр сургалт явуулдаг болсон байна

  10. 2009 онд Барилгын технологийн коллежийг Б.Мөнхзул худалдаг авч АБУКА МСҮТ-тэй нэгтгэн Барилга технологийн коллеж болгон барилга сантехник, цахилгаан хүнс, нийтийн хоол, үсчин гоо сайхны чиглэлээр баклаврын 3, техникчийн 6, анхан шатны 12 мэргэжлээр хуучин Барилгын 1 дүгээр техникч мэргэжлийн сургуулийн хичээлийн болон дадлагын газрын байранд төвлөрч 100 гаруй багш, ажилчид 1500 гаруй оюутан сурагчидтай хувийн хэвшлийн хамгийн том шаталсан сургалттай сургууль болсон байна.

  11. Барилгх технологийн коллеж өнгөрсөн 25 жилийн хугацаанд мэргэжилтэй ажилтан, техникч, баклаврын боловсролтой инженер бэлтгэн гаргасны 70 гаруй хувь нь мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж олонд танигдсан шилдэг сайчууд төрөн гарчээ. Сургалтын орчныг сайжруулах анги, тэнхим, лабартори дадлагын газаруудыг шаардагдах стандарт, нормын дагуу байгуулахад ихээхэн анхаарч 2017 онд өөрийн хөрөнгөөр 4 давхар хичээлийн байр барьж ашиглалтанд оруулж 2018 онд 2 тэрбум гаруй төгрөгөөр Цахим дээд сургуулийн байрлаж байсан байрыг авч засварлан тохижуулж 2018-2019 оны хичээлийн жилээ эхлээд байна.




СУРГАЛТ, ТЭНХИМ student

ГАДААД ХАРИЛЦАА international

Барилга, технологийн коллеж нь гадаад дотоодын ижил төстэй сургуулиудтай тогтмол хамтран ажилладаг. БНСУ-н Daegu их сургууль Seoul technical коллеж, Kyunggin women’s их сургууль ОХУ- Буриадын Политхник коллеж, БНХАУ-ын Өвөр монголын мэргэжлийн сургуулиудтай 2008 оноос хойш багш, суралцагчдыг солилцоогоор суралцуулан, туршлага судалж хамтран ажиллаж байна. Мөн Япон Акколо компанитай хамтран төгсөгчдөө хэлний сургалтанд хамруулж Японд суралцаж, ажиллах боломжийг төгсөгчиддөө олгож байна..

commonwealth



ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ



Монгол улсад нэн шаардлагатай байгаа барилгын болон үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоолны салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон, ахмад үеийнхэн, төгсөгчид мөн ирээдүйн хөгжлийг тодорхойлох мэргэжилтэн болохоор сэтгэл тэмүүллээр жигүүрлэн суралцаж байгаа нийт оюутан суралцагч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Монгол улсын хөгжилд мэргэжилтэй чадварлаг ажилтны гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг манай хамт олон гүнээ ухамсарлаж өөрийн ажил үйлсээрээ шамдан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Сургуулиа олон улсын нийтлэг жишигт ойртуулан хөгжүүлэх ойрын ба хэтийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нөр их хөдөлмөр хүлээж байна гэдгийг хэлэх хэрэгтэй, Юуны өмнө багш нарын ур чадварыг дээшлүүлж, сурах таатай орчныг бүрдүүлэн, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгож, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн материаллаг баазыг бэхжүүлж, оюутан суралцагчдад хүргэх үйлчилгээг чанартай болгох замаар мэргэжилтэй ажилтны чадварыг дээшлүүлэх туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд цаашид улам шамдан ажиллахыг зах зээлийн нийгэм шаардаж байгаа билээ. Гадаад хамтын ажиллагааг сайжруулж багш оюутан солилцоог эрчимжүүлэх хамтарсан хөтөлбөр боловсруулах зайн сургалт, сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага ойрын зорилтуудын хэсэг болж байна. Цаашид Барилга, технологийн коллеж нь олон улсын жишгийг хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх алс хэтийн зорилгоо амжилттай хэрэгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Хүндэтгэсэн Бэгзсүрэнгийн МӨНХЗУЛ /Барилга технологийн коллежийн захирал



БИДНИЙ ТУХАЙ



Тус сургуулийн 2 мэргэжил 4 багш, ажилтантай богино хугацааны сургалтаар эхэлж байсан үйл ажиллагаа 100 гаруй багш, ажилтан, 1500 гаруй оюутан суралцагчидтай бакалаврын 3, техникчийн 6, анхан шатны 12 мэргэжлийн сургалттай коллеж болон өргөжихийн зэрэгцээ 21 мэргэжлээр мэргэжил олгох богино хугацааны сургалт явуулж байна.
Бид ажил мэргэжилгүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд иргэний авьяас сонирхол, өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, боловсролын үндсэн зарчимд нийцүүлэн сургалтаа явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогч эздийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хос мэргэжил бүхий хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтанг 2-37 жил ажилласан туршлагатай багшлах боловсон хүчин, сургалтын тохилог орчин, материаллаг баазын хангамжиндаа тулгуурлан бэлтгэж байна.
Манай сургууль 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсын болон гадаад орнуудын хөдөлмөрийн зах зээл дээр 20000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэснээс мэргэжилийн ур чадварын уралдаанд амжилт үзүүлэн нэр алдраа цуурайтуулсан, бие дааж хөдөлмөр эрхлэн өөрийн бизнесээ амжилттай эрхэлж, мэргэжлийн зэрэг, ур чадвараа ахиулан салбартаа тэргүүлж, алдар суугаа мандуулсан олон төгсөгчид бий. Манай төгсөгчдийн 85% нь ажил эрхэлж байна.

БИДНИЙ БАХАРХАЛ

ХҮРТСЭН ШАГНАЛ УРАМШУУЛЛУУД


НХЭАХН-ийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл.
2000-05-23 Монголын тогооч нарын холбооны “Найдвартай түнш” байгууллага.
2000-10-13 БЗД-ийн засаг дарга, ХЭА-ны өргөмжлөл.
2001-12-05 Улсын ХЭГ-ын “Итгэмжлэгдсэн гэрчилгээ”.
2001-09-28 БГД-ийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”.
2002-03-27 НХЭАХН-ийн “Хэрэглэгчийн найдвартай түнш” батламж.
2002-12-25 Монголын Үсчин Гоо Засалчдын холбооны “Найдвартай түнш” гэрчилгээ.
2002-11-20 БГД-ийн ИТХ-ын баярын бичиг.
2002-02-11 УМХГ-ын гэрчилгээ.
2002-05-19 ХУД-ийн ХЭА-ны “Найдвартай түнш” өргөмжлөл.
2002-12-30 Монголын Үсчин Гоо Засалчдын холбооны өргөмжлөл.
2003-02-15 Монголын Хараагүйчүүдийн Нийгэмлэгийн “Энэрэнгүй үйлстэн” өргөмжлөл.
2003-03-31 Монголын тахир дутуу иргэдийн холбооны “Сайн үйлсийн эзэд” өргөмжлөл.
2003-04-02 Хүүхдийн хаяг тогтоох төв “Хүүхдэд ээлтэй байгууллага”.
2003-05-31 Эмэгтэйчүүдийн ...-р хорих ангийн өргөмжлөл.
2003-07-30 МЗХ-ны Соёрхол.
2003-12-10 Сэлэнгэ аймгийн ХЭА-ны гэрчилгээ.
2003-12-10 Эрдэнэсийн нахиа салон “Шилдэг сургалт” өргөмжлөл.
2003-12-10 Монголын Маркетингийн Холбооны 2003 оны “Зах зээлд манлайлагч байгууллага”.
2004-02-12 МЗХ-ны Полиси төвийн талархал.
2004-05-05 ЛХА телевиз, Зиндаа сонин, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хөдөлмөрийн хамт олон” өргөмжлөл.
2004-12-05 Дорноговь аймгийн ХХҮХ-ийн өргөмжлөл.
2005-12-02 НХЭАХН-ийн “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон”-р.
2005-12-25 “Соёл Шинжлэх Ухаан Оюуны салбарт тэргүүлэгч нийслэлийн Топ хамт олон 2005” өргөмжлөл.




2005-12-31 Мэргэжлийн болон ерөнхий эрдмийн багш, оюутан суралцагчдын дунд зохиогддог уралдаан тэмцээнд амжилттай оролцсоноос дурьдвал:





2008 онд Зүүн болон төвийн бүсийн МСҮТ-ийн хоол үйлдвэрлэл нарийн боовчны мэрэгжлийн багш нарын уралдаанд хоолны технологийн багш С.Батзаяа алтан медаль.
2009 онд БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын ЗАТ-өөс зохиогдсон “Мэдээллийн технологийг /IT/ ашиглах нь” сэдэвт илтгэлд техник зураг зүйн багш Ш.Доржцамба 2-р байр өргөмжлөл, Дээд боловсролын тэнхимийн эрхлэгч М.Дэнсмаа 3-р байр.
2010 онд МСҮТ болон коллежийн багш нарын дунд зохиогдсон химийн багш нарын олимпиадад химийн багш А. Хонгорзул алтан медаль.
2010 онд “Алтан хайч” улсын уралдаанд ҮГЗ 1Б ангийн суралцагч Н.Эрдэнэчимэг эмэгтэй үс засалтын төрөлд алтан медаль.
2010 онд Баянгол дүүргээс зохион байгуулсан “Монгол гоёл” уралдаанд 2-р байр.
2011 онд С.Эрдэнийн нэрэмжит БГД-ийн Аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эрэгтэй баг 2-р байр, Багаараа 3-р байр.


2011 онд “Бетон-Арматур”-ын “Мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” –д инженерийн багш Т.Чинбат 2-р байр, мөнгөн медаль.
2012 онд Индонези улсад болсон Азийн АШТ-нд эрэгтэй төрлөөр үсчний багш П.Рагчаадорж – Азийн шилдэг үсчин.
2012 онд ҮГЗ-ын улсын уралдаанд үсчний багш П.Рагчаадорж А-зонд эрэгтэй, эмэгтэй төрлөөр 2-р байр, мөнгөн медаль.
2013 онд ТМС-оос зохион байгуулсан “Шилдэг илтгэл” улсын уралдаанд багш Ш.Мөнхбаатар 2-р байр, мөнгөн медаль.


2010 онд Мэргэжлийн сургуулиудын дунд зохиогдсон улсын физикийн VIII –р олимпиадад Э.Ууганбаяр дэд байр.
2010 онд Мэргэжлийн сургуулиудын дунд зохиогдсон улсын монгол хэлний олимпиадад Ч.Билгүүн 3-р байр.
2011 онд Мэргэжлийн сургуулиудын дунд зохиогдсон улсын математикийн IX-р олимпиадад Б.Эрдэнэбаатар тусгай байр.
2011 онд Хүнсний технологийн коллежоос зохион байгуулсан “Шилдэг илтгэгч-2011” илтгэлийн уралдааанд барилгын инженер ЗБ ангийн оюутан Б.Мөнхбилгүүн 1-р байр, барилгын инженер 4А ангийн оюутан Д.Батмөнх 3-р байр.
2011 онд “Алтан хайч” улсын уралдаанд ҮГЗ 2Б Б.Алтанзул хуримын будалтын төрлөөр 2-р байр





background contruction